2008-1-8
АМЬДАР бас АЛ...

АМЬДАР бас АЛ...Амьд үлд эсвэл үх...Амьдрал тэр чигээрээ үхэл...Үхэл тэр чигээрээ амьдрал...Яг л толинд өөрийгөө нэвт харахтай адил...Цаанаас нь нааш нь...

 

Хэн нэгнийг сайн хар-даа...Бас сайн хар-аа...Буян ба нүгэлийн талаарх тодорхойлолт, ойлголт...Ойлголт гэдэг ойлголтыг би ойлгодоггүй...Тодорхойлолтыг би тодорхойлдоггүй...Ямар чөтгөр нь миний тархинд энэ заваан юмыг хийчихвээ...Хэнийх нь ч юм мэдэхгүй дүрмээр би амьдрах ёстой юу...Үхэх ёстой ч бил үү...За аль нь ч яахав...Хэнийх нь ч юм мэдэхгүй, хэн нэгний тодорхойлсон ёс журмын дагуу би үхэх шаардлагатай юу...Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор...Заавал дагах? гэдэг дүрэм...Дагана уу, дагуулна уу...Миний дур...Миний хүсэл...Миний бүхэн минийх байх ёстой...Гэтэл...Миний гэж бодсон бүхэн заавал хэн нэгэнд хамаатай болж таардаг...Тэгээд л МИНИЙХ байхгүй...Тамхи татахаа хүртэл би хүнээр заалгадаг... – Май тат... – Түй май...Би өөрөө өөрөөрөө заалгамаар байна... – Май ав, өг, ид, уу...Юуны чинь чиний төлөө, чиний тусын тулд? Зөвхөн миний төлөө, миний тусын тулд...Амиа хичээ...Хувиа бод...Гэтэл хэн бүхэн хэн нэгний төлөө, урсгалын дагуу...Урсаад л...Урсаад л...Амьдралыг сөрөх ёстой гэдэг бил үү? Урсгал хүчтэй байвал яах уу? Их бодож нэг алхам...Сөрөөд сөрөөд “гол”ын эхэнд очиж чадахгүйгээс хойш яая гэхэв...Чадахгүй...Чадахгүй гэдэг бил үү...Чи...Би...Май ингээд үх...Миний эцсийн хүсэл...

Бичсэн: Suicide | цаг: 03:46 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant