2008-1-8
Удалгүй гэрэл унтарч...

Удалгүй гэрэл унтарч, нүд анихад өнөөдрийн амьдрал төгсөнө...Зуурдын агшин, зүүднүүд...Заримыг нь санадаггүй, магадгүй чухал зүйлсийг санадаггүй...Ирээдүйд болсон, өнгөрсөнд болох зүйлсийг зүүдэлдэг...Харсан, мэдсэн, болсон зүйлс...Гүнзгий сэтгэгдэл, тархинд тулсан ойлголт...Унтаж амрах сайхаан...Гэтэл хар дарсан зүүд...Хар чамайг дардаггүй, зүгээр л ирдэг...Мэдрүүлдэг аймшигт айдас нь хар биш, болох зүйлс нь хар байдаг...Чи хар гэж бодсон учраас л хар...Сайн хар...Зүрх сэтгэлийг эзэмдсэн үнэн итгэлийн хүч...Үнэхээр өөрчилж чадах итгэл...Хийсвэр ба бодит байдалыг хооронд нь холиод, тэгээд...Би галзуурчээ...Бүх зүйлс инээдтэй дөрвөлжин...Дараа нь дөрвөн өнцөгтөөс гурван талт руу...Тэгээд дундыг барьсан бөөрөнхий...Бөөрөнхий хэдэн ч талтай байж магадгүй...Хэдэн ч өнцөгтэй байж болно...Хурц талтай бөөрөнхий...Нэг тал нь наашаа товойсон...Нөгөө тал нь, эсвэл бүүр нөгөө тал нь байхгүй ч байж магадгүй...миний хувьд энэ бөөрөнхий мөн...Миний бодол өөртөө зөв...Аажим аажмаар бүх зүйлс бүдгэрэн алга болж бүүдийсээр, нар жаргав...Инээд...Миний бөөрөнхий гэж бодоод байсан юм нар байж...Дөрвөлжин – гурвалжингууд нь тэнгэр...Олон талт, олон өнцөгт дүрснүүд над руу ойртсоор тулж ирлээ...Би энэ дүрсийг таних юм байна...Миний сайн найз...Тэр яг л олон өнцөгт шиг...Яг ямар дүрс гэдгийг нь сайн мэдэхгүй юм...Аль эсвэл олон өнцөгт бөөрөнхий юм болов уу? ...Ингэж тэгсээр байтал нар яг жаргасан газраасаа аажим аажмаар улайрсаар гарч ирнэ...Тэгээд дүрс, өнгө, зүрх, цаг хугацаа, ертөнц – бүх л зүйл хувьсан өөрчлөгдөж, ганц нар л буцаад жаргана...

 

Эсвэл би зүгээр л тэгж бодож...Магадгүй бусдад эрүүл харагдах...Би өөрөө өөртөө зөв бодолтой учраас би өөрөө өөртөө галзуу...Намайг галзуугийн эмнэлэгт хэвтүүлж, тайвшруулах тариа их тунгаар хийж болно...Тэртэй тэргүй энэ бүхэн надад танил...Би өөрөө өөртөө тайвшруулах тариа хийдэг ээ...5мл...Намайг тайвшруулдаг үнэн итгэлийн хүч – үйлчилгээ сайтай тариа...Судас...Тархи...Тархинаас зүрх рүү...Зүрхнээс судас руу...Өнөөдөр 10мл...Хэмжээнээс хэтэрсэн...Хэтэрсэн бүхэн даварсан болдог...Даварсан 5мл намайг өвдүүлсэн...Илүү тайвшруулсан...Одоо тайван инээмсэглээд өнөөдрийг төгсгөнө...

Бичсэн: Suicide | цаг: 03:53 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant