2008-6-2
Миний зам бусдыхаас шал ондоо...
Миний зам бусдыхаас шал ондоо...Магадгүй хэдэн сая жилийн өмнө хүн явдаг байсан зам...Бурхан ч байж магад...Бурхан энэ замаар явсаар...явсаар байгаад...бурхан болсон байх...Инээд...Бурхан болно гэдэг сайхаан...Хүн болох л аймаар...одоо яая гэхэв...Нэгэнт болчихсоноос хойш...Надаас асуулгүйгээр энд авчраад шидчихсэн тэр нэг нөхөр одоо миний зам мөрийг дээрээс харж суугаа биз...
Нээрээ эхлэлийн тэнд ганцхан гарц байсышд...Гарцаар гармагц тоолж барамгүй их зам, жим...Мартагдахаа шахсан ганцхан жимийг би сонгосон...Алхаад л...алхаад л...Бусдын хэдэн арван жил туулж төгсгөлд нь хүрдэг замаас шал өөр...Эгц хадан хясаа...Хүсвэл ганц хальт гишгээд л төгсгөлд амархан хүрч болох...Тийм л сайхан..Замдаа хааяа газар сууж хөлөө амраах хэрэг гардгым...Тэр үед би бусдын замыг ширтэн бодлогошрох дуртай...Хүн болгоны явдал, зам өөр өөр...Зарим нь голын урсгалд орчихсон туугдаж явахад...Зарим нэг нь уулын өөд мацаж яваа харагдана...Нов ногоон талд төөрчихсөн нэг нь ч байх...Тэд өөрсдөө л энэ замыг хүссэн...Би ч бас...Хамгийн алсуур юм шиг хирнээ төгсгөлд хамгийн дөт...Зарим нэг нь өөрийнхөө яваа замыг мухар гэдгийг мэддэггүй юм шиг байгаан...Эхэн үедээ инээж баясаад л...Дараа нь дүнсгэр царайлан бодлогошрох...Тэгээд хамгийн сүүлд мухар замруу орсноо мэдэж харамсах...Нэгэнт л төгсгөл байгааг мэдсэнээс цааш замдаа хэдэн арван жил хонож өнжин буудаллаж яах юм...Шууд л зорьсондоо...
Бичсэн: Suicide | цаг: 08:31 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


mmm...
Uuriin bodol uurtuu zuv gedeg bxaa. Xun buriin yvj bgaa zam adilgui tustei bj bolno xarin adilxan bxgui. Xaanaas ter uuriin bodol sanaa uusedgiig medexgui ch bux l xund bdag. Minii zam ymar gedgiig bi medexgui ee magadgui bi uulen deeguur yvdag bx tiim uu nzaa. Denduu ix muruudumtgii ene ni ayultai bj bolox ch bi uundee durtai iim bxda ene zamaar yvaxdaa zovson ch etsest az jargaltai l bdag zovlongui bol jargaliin amt bxgui gej boddog. Nz ni ugluunuus xoish sanaad l bna shuu tongue
Бичсэн: jemchug цаг: 02:58, 2008-9-5 | Холбоос | |


yamar zamaar yawj bgaagaa medex yum algoo
yamar ch  zam bdg yum busad ni xaaguur ch yawaad bgaan xamaa alga bi ooroo ali zamd i bgaagaa medkv bhd
gexdee ali ni ch bsn
minii xuwd xamgiin zow zam gedegt l bat itgeltei bna
busad xvmvvsiig zamiig medkvm xaraxchgv bna
Бичсэн: Dunsger цаг: 05:17, 2008-6-3 | Холбоос | |


meedku
zondoo olon salaa zamaas bi lav odoo l ooriin songoson zamaar yavj ehleh gej baina gej boddog.
zamaa songoh goy gehdee hetsuu enuugeer ch yavmaar teruugeer ch yavmaar ene olon zamnii alingeer n yavahve? humuusee hehe
Бичсэн: donika цаг: 04:01, 2008-6-3 | Холбоос | |


Эхлэлийн тэнд ганцхан гарц гэв үү? тэгвэл энэ зам олон салаа харагдсан ч анхнаасаа сонголт үгүй, та бид  инээмсэглэн дээрээс харагч түүний тохуурхал, хувь заяаны тохируулгаар л ажиллаж буй робот мэт, удирдлагатай ч, ухамсаргүй....
Бичсэн: tagtaa цаг: 06:43, 2008-6-3 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant