2007-7-4
Өчигдрийг өнөөдөртэй цуг орхиод би маргааш руу явна...

Өчигдрийг өнөөдөртэй цуг орхиод би маргааш руу явна...Маргаашд миний “үхэл” бий...”Үхэл” – хөөрхөн, царайлаг охин...Даанч ааш муутай...Би түүнтэй уулзаад түүнийг гуйсан...ардаас нь дагасан...уйлсан...сөгдсөн...Даанч намайг тоогоогүй...Өөр залуугийн ардаас гүйчихсэн...Тэр тэрэнд хайртай...Тэр нь бүүр ч илүү...Удахгүй хөөрхий залууг харанхуйд хаячихаад дахиад нэгний ардаас гүйх байх...Тэр лесби, бас хөгшчүүлтэй, хүүхдүүдтэй ч явалдагч...Хамгийн хэцүү нь намайг тоодоггүй...Дараа болъё гэдэг...Харин “амьдрал” миний араас гүйгээд салдаггүй...Царай муутай ч сайхан сэтгэлтэй охин...Гэхдээ энэ янхан бүгдийн ардаас гүйдэг новш...Тиймээс би дургүй гэж жигтэйхэн...Үхэл бол зөвхөн нэгэнтэй, дараа нь бас нэгэнтэй...Ямар ч байсан амьдрал шиг “групп”ээр явдаггүй байх...Инээд...Нээрээ тэр одоохондоо надаас зугтаад олдохгүй байгаам...Маргааш би гэрт нь очнооо...Очсон...Бас л зугтаад...зугтаад том зузаан модон хаалгатай чийг үнэртсэн дотор бачуурмаар давчуухан өрөө рүү гүйгээд орчихсон...Ардаас нь орсон...Тэнд тэр яг надтай адилхан “новш”той үнсэлцээд зогсож байсан...Би бас “би”...Удалгүй хаалга торхийж тэр гаднаас түгжээд алга болов...Чийгтэй давчуухан өрөө...Хүнд модон хаалга...Том том хадаасан түгжээнүүд...Хичнээн нүдээд ч онгойхгүй ертөнцийн төгсгөл дэхь хаалга...Миний араг яс...Энийг хажуу тийш нь шидээд оронд нь хэвтэнэ... Цоожны нүх...Сүүлчийн найдвар...хууртаж  л болохгүй...Амьдралыг анх удаа араар нь тавьж үзлээ...Би, бие аль эрт дууссан...”Би” одоо төгслөө...

Бичсэн: Suicide | цаг: 03:12 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
тэхээр хариулт нь юу байх уу? амьдралтай зугаацаж үхэлд нь дурлана...
Бичсэн: sirus цаг: 06:50, 2007-7-26 | Холбоос | |


Сэтгэгдэл
харин тиим бээж. одоо л мэдлэээ.
Бичсэн: lazulum цаг: 06:42, 2007-7-26 | Холбоос | |


Сэтгэгдэл
ааахааан тийймиййймбиии.
Бичсэн: yuki цаг: 06:37, 2007-7-26 | Холбоос | |


Сэтгэгдэл
амьдрал чинь царай муутай охин биш байхгүй юу... эхлээд хархад лаг хөөрхөн... гоёо хөлтэй өндөр биетэй хэлбэртэй өгзөгтэй том хөхтэй... гоёо хувцасласан... нүдээрээ инээдэг... шулуун урт үстэй... харин зан ааш нь жинхэнэ адсага шиг... чамайг зовоодог... сэтгэл гэж байхгүй... бусадтай явалддаг банзал ер нь чамд муу байж болох бүхэнийг тэр хийнэ... хол явсан нь дээр...

харин үхэл үү? чимээгүй... хүний нүдэнд өртөмгүй... гэхдээ нэг л чи түүнийг олж харсан бол дурламаар... гүнээс гүн дотоод ертөнцтэй ихийг бодсон... тамхи татдаг гэхдээ хэлбэрдэх гэж биш миний мэдэрдэгийг мэдэрч татдаг... бороонд алхах дуртай... ганцаардмал тийм л нэг охин... яаг миний дурлахаар тийм нэг...
Бичсэн: sirus цаг: 06:11, 2007-7-26 | Холбоос | |


Сэтгэгдэл
паааа...eniiig unshilgui uldeechij....

bas l goy bichjee...yaj ingej goy zuirlej chadvaa... unench uhel , huuramch amidral yum bizdee... uhliiig yagaad tegtlee husne ve?.. hun bolgon amidrah gej husdeg bhad...chinii bichlegiiig unshaad daraa ni aimaar philosofdoh yumaa... kkk... noir moir hurkuu eter

uhleee uhleee....

tatah
Бичсэн: зочин цаг: 07:05, 2007-7-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
гоё ч юм шиг муухай ч юм шиг гэхдээ гоё уншаад баймаар санагдчлаа
Бичсэн: april цаг: 07:08, 2007-7-4 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant