2007-7-25
All alone...

All alone…Хэзээ ч юм орхиод явчихсан...Бүгд л орхицгоодог...хэнийг ч, юуг ч байсан хамаагүй орхиод л алга болцгоодог...би ч бас бүгдийг орхиод нэг тийшээ алга болно биз...Гуниг...Бас зөөлөн инээмсэглэл...Everybody needs somebody…Дурсамжууд л үлдэх байх...Хэн нэгний төлөө амьд явна гэдэг сайхан...Хэн нэгнээр хайрлуулж, хайрлаж амьдрах...Тэр хайр ч бас нэг өдөр хаашаа ч юм нисээд алга болоход ардаас нь би нисэхийг хүснэм...Нисээд...хэзээ ч буухгүй...Маргаашийг бас нөгөөдрийг гүйцэж очихоороо...хаа нэгтээ...газар гишгэж...тэндхийн шороог амтлан...хэвтэхсэн...Дараа нь баяр баясгалангаар дүүрэн сэтгэлээ ханатал сайхан инээж аваад...сулхан...бүүр сулхан инээмсэглэнэ...Нисээд...нисээд дуусчихсан...одоо алхаад л...алхаад л байхыг хүснэ...Тэр хаа нэгтээ гэдэг газрыг үзэж дуустлаа...орхигдсон, алдагдсан, алга болсон бүгдийг эрж олтлоо алхана...Тэгээд тэдэнд би та нарыг хайж тэндээс ирлээ гэж хэлнэ...Та нарын орхиод одсон тэр бүхэн чинь миний ирсэн, намайг ирүүлсэн тэр газар байгаа гэдгийг ч бас хэлнэ...”Хаа нэгтээ” гээс бүгдийг нь буцааж хөөж явуулчихаад...ганцаараа тэнд үлдээд...үлдээд зөөлхөн саарал шороон дээр нь хэвтээд л...тэндээ шингэж үгүй болтлоо...бүүр хумхын тоос болтлоо...тэр сайхан шорооны нэг хэсэг болтлоо хэвтэнэ...Намайг дурсах хүн үгүй болтол...дурсамжуудыг мартагдтал нь...өөрөө босоод явж чадахгүй болтлоо хэвтэнэ...хэвтээд л байна...Тэгээд эцэст нь хааяа нэг намайг эргэж тойрч байдаг “зөөлхөн” салхийг дагаад хэний ч мэдэхгүй газрыг зорин одно...Би эргэж ирэхгүй л байхаа даа...

Бичсэн: Suicide | цаг: 04:39 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


hey ymar aimar ym bitsgeediin unshsan chin bey arzaachlaa yu ni shan bdiin shal teneg ym gazar bulagdaj bsnaas chandarlagdaad agaart tstsagdsan ni deer bizdee
Бичсэн: Зочин цаг: 05:11, 2009-1-15 | Холбоос | |


Сэтгэгдэл
нээрээ л хэзээ нэгэн цагт байсан газар луу гаа буцаж газар шорооны нэг хэсэг болно гэхээр нэг л гоёо... миний байгуулж чадах ганц сайн үйл ч юм шиг...

өнөөдөр би өвс ногоон дээр гишгэнэм
өнө хожимоо тэд над дээр урганам

гсн мөрүүд санаанд орно... би үхэж бие минь нэг хаврын ногоог тэтгэнэ гээд бодохоор л нээх сайхан нээх уужирмаар...
Бичсэн: sirus цаг: 06:17, 2007-7-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant