2007-7-25
Бороонууд...

Бороо ордог…байнга л оржийдог бороо…Нартай, наргүй, үүлтэй, үүлгүй, цэлмэг бүрхэг ялгаагүй бороо ороод л байдаг…Даанч та нар тэнэгүүд зөвхөн бүрхэг тэнгэрээс цутгах бороог л хардаг биз…Аргагүй л дээ…Өөрсдөө бүрхэг сэтгэхүйтэй улсууд юм чинь…Харин би бол бүгдийг хардаг…Тэр сайхан дуслуудыг мэдэрч, амталж…бүх биеэрээ уусан шингэж ч чадна…Нартай үед…хаа нэгтээ саарал ч юмуу, цагаан ч юмуу эсвэл бүүр байхгүй “үүлнүүд”-тэй тэнгэрээс хурцаас хурц бороо ордгийм…Тэр дуслууд хаана ч хүрж чаддаг…Ганц харанхуйд л орж чаддаггүй…харанхуй дотор нь хар санаатай хүмүүс суугаад байдаг болохоор гэсэн…Сайхан дулаахан, харж болохгүй ч мэдэрч болдог сайхан дуслууд…Тэр бороог оруулдаг үүл нь цав цагаан, бас ганцхан…тэгээл болоо…Нар үүлний цаагур орсны дараа, бас жаргасны дараа…харанхуй болохоос өмнө бас нэг бороо ордог…Тэр хурц биш зөөлхөн…дулаахан биш сэрүүн бороо…Түүнийг магадгүй харж болно…Бүдэгхэн, жижигхэн…уртаас урт шулуун дуслууд…Дараа нь жижигхэн үүл том болж хувираад…тэнгэрийг бүхэлд нь эзлээд авна…Тэгээд аажим аажмаар өөрийгөө саарал өнгөөр будна…Яг энэ үед “бороо”-ны өмнөх бороо орно доо…Үүлтэй бороо…Гунигтай…тэхдээ хүчтэй…эхлээд зөөлхөн шивэрч байгаад…аажим ширүүсдэг…зүгээр л нэг…Тэгээд та нарын хараад байдаг жинхэнэ бороо…Би дургүй…Нойтон…чийгтэй…бас хүйтэн…Харин дараа нь үүлгүй тэнгэр…Нар хаачсаныг мэдэхгүй…Үүлний цаагуур ороогүй…жаргаагүй…зүгээр л үүлгүй...гэгээтэй цэлмэг цэнхэр тэнгэр…Энэ хамгийн энгийн бороо…гэхдээ юу ч мэдэгддэггүй…энгийн болохоороо хэн ч анзаарахгүй…энгийн бүхэн энгийн л байдаг хойно…Угн сайхан сэтгэлтэй хөөрхөн жаахан охин шиг санагдаад байдын…Тэхдээ би тийм ч дуртай биш л дэээ…Миний хамгийн дуртай бороо үдэш-өглөө ордог…Энэ 2 цагт биш…үдэш-өглөө давхацсан үед л ордог…хамгийн сайхан, хамгийн…бороо…Энэ байнга ордоггүй…ховорхон..үнэхээр гоё…Таатай дулаахан…хамгийн сайхан…хамгаас хайртай…Бүх л сайхан мэдрэмжийг мэдрүүлдэг миний бороо…Энэ над дээр л ордог…бусдад хамаагүй…зөвхөн минийх…Тэгээд бороонууд ороод л…ороод л байсан…орсоор байгаад эцсийн бороо…хамгийн эцсийн бороо намайг үхэхэд орсон…Бусдаас хамааралгүй…бусдад хүртээлгүй ганцхан миний л бороо…Баяр баясгалангийн бороо…

Бичсэн: Suicide | цаг: 04:53 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


sonirholtoi l ym goy ch ym shig utgaguich ym shig raised eyebrow
Бичсэн: Зочин цаг: 04:48, 2009-1-15 | Холбоос | |


Сэтгэгдэл
энгиин, хамгийн энгийнээс л хамгийн гоё зүйлүүд урган гардым шиг бдийшд... энгийн юм болгон цаанаа орг , натурал бдаг болохоороо гоо сайхан байдийм болуу гэж

гоё бичжээ... тхкс

татах
Бичсэн: зочин цаг: 10:51, 2007-7-31 | Холбоос | |


Сэтгэгдэл
Хар дээр улаанаар бичсэн нь уншихад хэцүү юм аа.
Хүн бүрт таалагдах гэвэл бөв бөөрөнхий л болно гэсэн үг шүү хэ хэ. Өөрөө өөрийнхөөрөө байх шиг сайхан зүйл хаа байна. Хамгийн гоё нь өөрийнхөөрөө байхад ойлголцдог найзууд бас хүмүүс байна гэдэг нь бүр гоё.
Бичсэн: Tji цаг: 09:31, 2007-7-25 | Холбоос | |


Сэтгэгдэл
миний бичлэгийг уншиж сэтгэгдлээ үлдээсэн та бүхэнд талархав... тэхдээ нэг юм хэлэхэд би гарамгаи зохиолч биш учраас минии цаашдын бичлэгүүд та нарын урмыг хугалах вий гэдгээс эмээж байна...гээд яах билээ...хүнд таалагдах албатай биш...ямар ч байсан та бүхэнд баярлалаа...

Зассан: Suicide хэзээ: 2007-7-25 06:55
Бичсэн: Suicide цаг: 07:54, 2007-7-25 | Холбоос | |


хэй
өвөрмөц л юм. дараагийн постыг чинъ тэсэж ядан хүлээж байя
Бичсэн: Sunny (зочин) цаг: 07:15, 2007-7-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant