2007-7-29
Нөгөө нэг хүмүүсийн яриад байдаг сайхан сэтгэл...

Нөгөө нэг хүмүүсийн яриад байдаг сайхан сэтгэл, бардам зан, бусдаас илүү гарах хүсэл хаачваа...Бүгд зугтчихсан...Надаас зугтаад уджийн...Хайж үзээгүй...Хайхыг ч одоохондоо хүсэхгүй л байна...Бодвол өрөөний маань аль нэг буланд суугаад намайг шоолон инээж, зугаацаж байгаа биз...Дур хүрвэл гараа сунгаад хүрэх тийм л ойрхон зайд...Даанч аль буланд гэдгийг нь мэдэхгүй болохоор авч болохгүй юм...Авлаа гээд ер нь яах ч билээ...Их бодож хүнд сайхан сэтгэлтэй...хөөрхий минь тусч юм байгаам гэж л хэлүүлнэ биз...Ингэлээ гээд инээд хүрнэ үү гэхээс надад наалдах юм юу ч алга...Хэзээ ч билээ надаас нэг нь “Тэнгэр яагаад цэнхэр байдын болоо” гэж асуусан...Би хариуд нь “Би хүссэн болохоор тэр” гэж хариулж билээ...Тэр юу ч дуугараагүй...босоод явчихсан...Тэрхэн үедээ юу ч бодоогүй хариулсан хирнээ....үнэхээр тийм ч юм бол уу гэж хааяа эргэлздэг юм...Тэгээд ч тэр үү...Хүсэл байхад бүх юм болно гэж би тэрнээс хойш боддог болсон...Одоо ч хэвээрээ...Сайхан...бас муухай хүсэл гэж бий...сайхан гэдэг нь миний сайхан байлгахыг хүссэн бүхэн...муухай нь сайхан байх хүслээс нэг алхам доошоо...Хэрвээ бүдрээд нэг алхам хоцорчихвол...хэзээ ч нэг дор хоёр алхаж болохгүй...Муухай хүслүүдтэй насыг барах хэрэг гарна...Аа харин замаа товчлоод сайхан хүслээ гүйцээд очвол ч...

Тэгээд нөгөө нэг сайхан хүсэл, сайхан сэтгэл яалаа...Нээрээ тийн...надаас зугтчихсан шдээ...Бусад хүмүүс ер нь өөрийнхөө сайхан сэтгэлийг байгаа үгүйг мэддэг бол уу?...Мэдсэн ч тоодоггүй нэг нь байхад...ардаас нь уйлан дуулан гүйгээд ч сайхан сэтгэл эргэж хардаггүй хөө шиг нэг нь байх...Намайг дуудвал ч тэр дороо эргээд ирнэ л дээ...Зүгээр л би хөө шиг хар хүн байхыг хүссийм...Ингээд удсааан удсан...Гэнэт нэг өдөр хаалга тогшдгийм байна...Нилээн удаан тогшлоо...Тайлж өгтөл нөгөө нэг өрөөний аль нэг буланд суугаа гэж бодоод байсан сайхан сэтгэл чинь шал согтуу, нэг нөхөртэй тэврэлдээд зогсож байна...Орооч хө...Орж ирээд нилээн удаан ярьлаа...Нөгөөдөх чинь уйллаа...дууллаа...загналаа...зандарлаа...Би нүүр өгсөнгүй...Би чамтай байхыг хүсэхгүй байна л гэсэн...Хүсэхгүй байна гэдэг хүсэл байгаа юм чинь...Тэгээд гаргаад хаалгаа хаачлаа...Одоо бүүр амар...Өрөөний хаа нэгтээ байгаа гэж бодож санаа зовох ч юм байхгүй...Тайван...Тэрнээс хойш дахиад зөндөө удсааан удсан...Нэг өглөө сэртэл надаас салахгүй зууралдаад байсан хөө шиг хар сэтгэл бас яваад өгчээ...Юу ч хэлэлгүй алга болчихож...Дотор нэг л хоосон...Хоосон эвгүй санагдаад байхаар нь босч сайхан сэтгэл рүү залгалаа...Утсыг нь өөр нөхөр авч байнааа...Найз тусч сэтгэл нь юм гэнэ...Шал согтуу унтаж байна гэхээр нь...За даа энэ ч тэгнэ дээ ухааны юм бодоод салгаж саарлаа руу залгах гэснээ гэнэт болив...Жаахан суулаа...Ер нь гэртээ дэмий суугаад яахав...Жаахан гадуур алхъя гэж бодоод...алхаад л байлаа...алхаад л байлаа...Алхсаар байтал хаашаа ч гарах гарцгүй нэг юманд тулж ирээд гацчихав...Нөгөө нэг дэлхий бөөрөнхий, гарсан газраа буцаад ирдэг энээ тэрээ гээд байсан яалаа...Ирсэн замаараа буцъя гэтэл алга болчихож...Өөр зам хайя гэтэл залхуу хүрээд болж өгсөнгүй...Бодоод байсан чинь алхсаар яваад хэр хугацаа өнгөрснийг анзаараагүй юм байж...Явах газаргүй болтлоо алхсныг бодоход нилээн л удсан бололтой...Нэг мэдсэн их ядарчээ...Бие сульдаад юу юугүй унтаад өгмөөр болж байх чинь...Жаахан зүүрмэглээд авъя...Тэгээд...хэвтээд...хэвтээд...унтаад...унтаад...дахиад хэзээ ч сэрсэнгүй...

Бичсэн: Suicide | цаг: 10:35 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


yamar aimariin
hoooe ser ser yu bolj baigaan yamar ih untadiin? sereerei sereerei
amidral urgelj saihnaaaraa ulgerch baisan ch saihnaar togsdiin za amjilt
Бичсэн: donika цаг: 04:07, 2008-6-3 | Холбоос | |


saihan setgeltei tsug bhiiig husehgui tiim hooson...har baraan uuruuus ni zugataad yawchihdag...............saihan setgel uuruus ni bolj arhind orson.......gehde hen hegen hajuuud bgaag ni medeed bdag gantsaardmal,aan bas bodoltoi...........ugui bas haana bgaagaa medehgui gatschihdag........bas hezee ch dahin serehgui..........chi uuruu yu yum??
Бичсэн: MuSo цаг: 01:06, 2008-2-21 | Холбоос | |


Сэтгэгдэл
uuuuuuush haachdii chi.... monsiiin uuhdee...xixixi
Бичсэн: tatah цаг: 04:50, 2007-9-1 | Холбоос | |


Сэтгэгдэл
ммм... дүү хүү тонших болно... би умших болох нь...
Бичсэн: anir цаг: 03:37, 2007-8-4 | Холбоос | |


Сэтгэгдэл
утсаар залагаад гэж гоё хэлжээ... сайхан ч сэтгэлгүй, муухай ч сэтгэлгүй хүн гэж бдг билүү...
ойрдоо их архи уудаг сайхан сэтгэлтэй болоод бгаан, тэр чигт нь алдчихкүй л юмсан, бжийвал уг нь зах зээлийн энээ хүнд гэцүү үед тун ховор эд бгаамдаа гэж...

татах
Бичсэн: зочин цаг: 10:58, 2007-7-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant