Миний зам бусдыхаас шал ондоо...Магадгүй хэдэн сая жилийн өмнө хүн явдаг байсан зам...Бурхан ч байж магад...Бурхан энэ замаар явсаар...явсаар байгаад...бурхан болсон байх...Инээд...Бурхан болно гэдэг сайхаан...Хүн болох л аймаар...одоо яая гэхэв...Нэгэнт болчихсоноос хойш...Надаас асуулгүйгээр энд авчраад шидчихсэн тэр нэг нөхөр одоо миний зам мөрийг дээрээс харж суугаа биз...
Нээрээ эхлэлийн тэнд ганцхан гарц байсышд...Гарцаар гармагц тоолж барамгүй их зам, жим...Мартагдахаа шахсан ганцхан жимийг би сонгосон...Алхаад л...алхаад л...Бусдын хэдэн арван жил туулж төгсгөлд нь хүрдэг замаас шал өөр...Эгц хадан хясаа...Хүсвэл ганц хальт гишгээд л төгсгөлд амархан хүрч болох...Тийм л сайхан..Замдаа хааяа газар сууж хөлөө амраах хэрэг гардгым...Тэр үед би бусдын замыг ширтэн бодлогошрох дуртай...Хүн болгоны явдал, зам өөр өөр...Зарим нь голын урсгалд орчихсон туугдаж явахад...Зарим нэг нь уулын өөд мацаж яваа харагдана...Нов ногоон талд төөрчихсөн нэг нь ч байх...Тэд өөрсдөө л энэ замыг хүссэн...Би ч бас...Хамгийн алсуур юм шиг хирнээ төгсгөлд хамгийн дөт...Зарим нэг нь өөрийнхөө яваа замыг мухар гэдгийг мэддэггүй юм шиг байгаан...Эхэн үедээ инээж баясаад л...Дараа нь дүнсгэр царайлан бодлогошрох...Тэгээд хамгийн сүүлд мухар замруу орсноо мэдэж харамсах...Нэгэнт л төгсгөл байгааг мэдсэнээс цааш замдаа хэдэн арван жил хонож өнжин буудаллаж яах юм...Шууд л зорьсондоо...