Өчигдрийн өнөөдрүүд...өнөөдрийн өчигдрүүд....Яг үнэндээ бол нэг л зүйл...Өчигдөр...Тэхдээ би өнгөрнийг, "өгөрснийг" дурсах дургүй...Маргаашийг ч бас бодох...Зүгээр л өнөөдрөөрөө.... Өчигдөр бол өчигдөр - өнгөрөөд одсон, өгрөөд уначихсан...Маргааш ч бас - маргааш л болно...болоогүй л байна...Ер нь хэзээ ч болохгүй маргааш....Маргаашд хүрээд, маргаашийг гүйцээд очихоор өнөөдөр болоод... хувираад... хуураад...Яршиг зүгээр... өнөөдөртөө л гэлдэрч явъя... Тэгсэн чинь гэнэт булангийн цаанаас би өөрөө цухуйгаад л инээж байх юм... Байшингийн ханан дээр томоос томоор ӨЧИГДӨР гээд биччихсэн....би инээгээл... үхснээ инээгээд байгаан болдоо... харахыг ч хүсэхгүй байхад ардаас чаргууцалдаад байдаг энэ өчигдрүүд үү? Бас ганц удаа хүрээд үзчмээр байхад санаагаар болдоггүй, санаагаар болгодоггүй маргаашууд уу?...