Бороо ордог…байнга л оржийдог бороо…Нартай, наргүй, үүлтэй, үүлгүй, цэлмэг бүрхэг ялгаагүй бороо ороод л байдаг…Даанч та нар тэнэгүүд зөвхөн бүрхэг тэнгэрээс цутгах бороог л хардаг биз…Аргагүй л дээ…Өөрсдөө бүрхэг сэтгэхүйтэй улсууд юм чинь…Харин би бол бүгдийг хардаг…Тэр сайхан дуслуудыг мэдэрч, амталж…бүх биеэрээ уусан шингэж ч чадна…Нартай үед…хаа нэгтээ саарал ч юмуу, цагаан ч юмуу эсвэл бүүр байхгүй “үүлнүүд”-тэй тэнгэрээс хурцаас хурц бороо ордгийм…Тэр дуслууд хаана ч хүрж чаддаг…Ганц харанхуйд л орж чаддаггүй…харанхуй дотор нь хар санаатай хүмүүс суугаад байдаг болохоор гэсэн…Сайхан дулаахан, харж болохгүй ч мэдэрч болдог сайхан дуслууд…Тэр бороог оруулдаг үүл нь цав цагаан, бас ганцхан…тэгээл болоо…Нар үүлний цаагур орсны дараа, бас жаргасны дараа…харанхуй болохоос өмнө бас нэг бороо ордог…Тэр хурц биш зөөлхөн…дулаахан биш сэрүүн бороо…Түүнийг магадгүй харж болно…Бүдэгхэн, жижигхэн…уртаас урт шулуун дуслууд…Дараа нь жижигхэн үүл том болж хувираад…тэнгэрийг бүхэлд нь эзлээд авна…Тэгээд аажим аажмаар өөрийгөө саарал өнгөөр будна…Яг энэ үед “бороо”-ны өмнөх бороо орно доо…Үүлтэй бороо…Гунигтай…тэхдээ хүчтэй…эхлээд зөөлхөн шивэрч байгаад…аажим ширүүсдэг…зүгээр л нэг…Тэгээд та нарын хараад байдаг жинхэнэ бороо…Би дургүй…Нойтон…чийгтэй…бас хүйтэн…Харин дараа нь үүлгүй тэнгэр…Нар хаачсаныг мэдэхгүй…Үүлний цаагуур ороогүй…жаргаагүй…зүгээр л үүлгүй...гэгээтэй цэлмэг цэнхэр тэнгэр…Энэ хамгийн энгийн бороо…гэхдээ юу ч мэдэгддэггүй…энгийн болохоороо хэн ч анзаарахгүй…энгийн бүхэн энгийн л байдаг хойно…Угн сайхан сэтгэлтэй хөөрхөн жаахан охин шиг санагдаад байдын…Тэхдээ би тийм ч дуртай биш л дэээ…Миний хамгийн дуртай бороо үдэш-өглөө ордог…Энэ 2 цагт биш…үдэш-өглөө давхацсан үед л ордог…хамгийн сайхан, хамгийн…бороо…Энэ байнга ордоггүй…ховорхон..үнэхээр гоё…Таатай дулаахан…хамгийн сайхан…хамгаас хайртай…Бүх л сайхан мэдрэмжийг мэдрүүлдэг миний бороо…Энэ над дээр л ордог…бусдад хамаагүй…зөвхөн минийх…Тэгээд бороонууд ороод л…ороод л байсан…орсоор байгаад эцсийн бороо…хамгийн эцсийн бороо намайг үхэхэд орсон…Бусдаас хамааралгүй…бусдад хүртээлгүй ганцхан миний л бороо…Баяр баясгалангийн бороо…