Өчигдрийг өнөөдөртэй цуг орхиод би маргааш руу явна...Маргаашд миний “үхэл” бий...”Үхэл” – хөөрхөн, царайлаг охин...Даанч ааш муутай...Би түүнтэй уулзаад түүнийг гуйсан...ардаас нь дагасан...уйлсан...сөгдсөн...Даанч намайг тоогоогүй...Өөр залуугийн ардаас гүйчихсэн...Тэр тэрэнд хайртай...Тэр нь бүүр ч илүү...Удахгүй хөөрхий залууг харанхуйд хаячихаад дахиад нэгний ардаас гүйх байх...Тэр лесби, бас хөгшчүүлтэй, хүүхдүүдтэй ч явалдагч...Хамгийн хэцүү нь намайг тоодоггүй...Дараа болъё гэдэг...Харин “амьдрал” миний араас гүйгээд салдаггүй...Царай муутай ч сайхан сэтгэлтэй охин...Гэхдээ энэ янхан бүгдийн ардаас гүйдэг новш...Тиймээс би дургүй гэж жигтэйхэн...Үхэл бол зөвхөн нэгэнтэй, дараа нь бас нэгэнтэй...Ямар ч байсан амьдрал шиг “групп”ээр явдаггүй байх...Инээд...Нээрээ тэр одоохондоо надаас зугтаад олдохгүй байгаам...Маргааш би гэрт нь очнооо...Очсон...Бас л зугтаад...зугтаад том зузаан модон хаалгатай чийг үнэртсэн дотор бачуурмаар давчуухан өрөө рүү гүйгээд орчихсон...Ардаас нь орсон...Тэнд тэр яг надтай адилхан “новш”той үнсэлцээд зогсож байсан...Би бас “би”...Удалгүй хаалга торхийж тэр гаднаас түгжээд алга болов...Чийгтэй давчуухан өрөө...Хүнд модон хаалга...Том том хадаасан түгжээнүүд...Хичнээн нүдээд ч онгойхгүй ертөнцийн төгсгөл дэхь хаалга...Миний араг яс...Энийг хажуу тийш нь шидээд оронд нь хэвтэнэ... Цоожны нүх...Сүүлчийн найдвар...хууртаж л болохгүй...Амьдралыг анх удаа араар нь тавьж үзлээ...Би, бие аль эрт дууссан...”Би” одоо төгслөө...