Намайг модон дээр өлгөчихсөн...Аварга том саглагар модны яг орой дээр...Энэ маш том мод...Мөчир салаа бүр лүү нь хичнээн жил яваад ч барагдахгүй тийм л том...Угаасаа би явж чадахгүй...Өлгөөд тогтоочихсон учраас...Явсан нэг нь дуусгаж чадалгүй нүд аньдаг...Магадгүй би энд хэдэн сая жил хэвтсэн байх...Одоо намайг хараад хэн ч танихгүй...Угаасаа байхгүй болчихсон юм чинь...Инээд...Энэ модон дээр байдаг мянга мянган цох хорхойнууд миний биеийг идчихсэн...Бүр ясыг минь хүртэл мэрээд дуусгасан...Надаас юу ч үлдээлгүй идсэн болохоор тэд нар таргалаад сайхан гүйлджийсэн байхдаа...Даанч надаас түрүүлээд үхцгээсэн нь сонин...Би бол харин одоог хүртэл байж л байна...Бүгдийг ажиглаад л...инээгээд л...Энэ модны доогуур...ёроолоор нь дандаа жижигхэн хөөрхөн амьтад гүйлдэж байдаг...модыг тойроод л...гүйлдээд л...юу хийдгийг нь би нарийн сайн мэдэхгүй...Гэхдээ ямар ч байсан хэрэгтэй юм хийдэггүй байх...Тэдэн дунд намайг энэ дээш нь шидэж орхисон зэвүүн амьтан бий...Нээрээ тэр хөөрхөн амьтад дунд зэвүүн, дургүй хүрмээр, балиар амьтад ч бас бий...Би тэрнийг энд ирж хэвтээд л мэдсэн...Өмнө нь ухаардаггүй байж...Тэдний дээд талын мөчрүүд дээр дүүрэн шувуунууд байдаг...Тэд нисдэггүй...зүгээр л мөрөөдөөд суужийдгийн...Аа харин дээр нь миний хайртай амьтад...Яг юу гэдгийг нь мэдкү...Би уг нь тэдний нэг байсын...Нэг өдөр халтираад тэр доор уначихсан...Тэгээд тэр зэвүүн амьтан намайг дээш нь шидчихсэн...Одоо бол би энд суугаад хайртай амьтдаа бас тэр зэвүүн новшийг ч хараад суужийдаг болсон...Миний хайртай амьтдын дээр бас нэг амьтад бий...Тэд их жаргалтай...инээгээд үймж шуугиад...хэзээ ч гуньж үзээгүй...тэдний дунд орсон хэн бүхэн жаргалтай байдаг... Бас эдний хэнд ч хамаагүй намайг идсэн цох хорхойнууд бий... Тэд хаана ч байдаггүй, зүгээр л явжийдаг... Идэхээ хүрвэл идээд...үхэхээ тулвал үхээд л...Харин би бол эдний хэнд ч... бүүр юунд ч хамааралгүй...дээр нь суугаад тэднийг хараад л...хараад л...тэднээр тоглоод л...тоглоод л...Би бүгдийг хийж чаддаг... Хамгийн доод талын зэвүүн амьтад хааяа дээш авирдгийн...Тэхээр нь би хажуунаасаа нэг том жимс аваад шидчихдэг...Тэд жимсэнд их дуртай...Тэгээд авах гэж алгаа тосоод...газар унаад...жимсэндээ няц даруулдаг...Би тэднийг дээш нь гаргах дургүй...хөөрхөн ч бай...зэвүүн ч бай...Юм болгон байр байрандаа л байвал сайхан...Тэр шувуунуудыг бол би хэзээ ч оролддоггүй...Зүгээр л байжийдаг...гэм хоргүй хөөрхий амьтдаар оролдоод яахав...Зарим нь хэтэрхий мөрөөдөж байгаад уначихдгийм...Даанч надад дээш нь гаргах сонирхол төрдөггүй нь харамсалтай...Харин нэг тор хийе гэж боджага...Хэзээ нэгэн цагт мөрөөдөл нь биелээд хажууд нисээд ирэх ч юм билүү...Миний хайртай амьтад...Би тэдэнд дандаа тусалдаг... Унах гээд зүүгдэж байгаа нэгнийг нь татдаг...Өөдөө авирч чадсан нэгэнд нь эндээс би олс өгдөг...Цох хорхой...Хэзээ ч санаа тавьж үзээгүй..ер нь намайг идсэн юмнуудыг анхаарч үзэх ч шаардлагагүй...Надад огтхон ч хамаагүй...
Тэгээд би эндээ суугаад л...суугаад л...хэдэн сая жил суусан...Магадгүй дахиад хэдэн сая жил сууна... Эцэст нь нам гүм амралтаа авах байхдаа... Тэр үедээ энэ модыг хөрөөдөөд хаячихна...Сайхан...